Сургалт
Санхүүгийн тайлан гаргах арга зүйн сургалт
Анхан шатны баримтад үндэслэн мэдээлэл боловсруулж санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан бэлтгэж сурах, санхүүгийн тайлан уншиж оновчтой шийдвэр гаргах чадвартай болоход оршино. Ангиас сонгон суралцаж гар аргаар, эксел файл болон санхүүгийн програм дээр тайлан гаргаж сурна.
1.1 ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО:
Бизнесийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагаа, ажил гүйлгээний мэдээллийг боловсруулах, бүртгэлд тусгах, бүртгэлийн мэдээллийг ашиглан санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд нь СТОУС болон бусад хууль тогтоомжийн дагуу иж бүрэн санхүүгийн тайлан бэлтгэн гаргах арга зүйд сургах зорилготой.
1.2 ХИЧЭЭЛИЙН ҮНДСЭН АГУУЛГА:
- НББ-н тухай ойлголт, данс
- Тохиргоо бичилт
- Ерөнхий журнал, гүйлгээ шалгах баланс
- Бараа материал
- Санхүүгийн тайлан
- Цалин, хөдөлмөрийн хөлс
- НДШ, ХХОАТ
- Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан
- Нэмэгдсэн өртгийн албан татвар
- Эрдэм трейд /цогц бодлого/
1.3 МЭДЛЭГ:
Аж ахуй нэгжийн хөрөнгө, өр төлбөр, цэвэр хөрөнгийг зохих журмын дагуу ашиглан, бүтэц бүрэлдэхүүнийг судлан, санхүүгийн анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
1.4 ЧАДВАР:
Санхүүгийн тайланг хэрэглээний зориулалтын төрөл, хэлбэрээр нь холбогдох тайлбар, тодруулгатайгаар, тогтоосон хугацаанд нь бэлтгэн гаргах талаар мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
1.5 ДАДАЛ:
Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг шинжлэн журналд бүртгэн, санхүүгийн мэдээг иж бүрэн бэлтгэж, тайлан бэлтгэх, унших, оновчтой шийдвэр гаргах дадлыг хэвшүүлэх.
Дүгнэх журам: Нийт 100 оноо. Үүнээс:
- 1. Цогц бодлого: 30 оноо
- 2. Явцын оноо: 70 оноо
- 3. Ирц: 10 оноо
САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРГАХ АРГА ЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
| № | Сэдэв | Заах цаг | Эзэмших чадвар | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | НББ-н тухай ойлголт, данс | 4 | Ерөнхий ойлголт ба зарчимууд, дансны харилцаа-уялдаа холбоо, Т данс | |
| 2 | Тохиргоо бичилт | 4 | УТЗ, УОО ба элэгдэл тооцох | |
| 3 | Ерөнхий журнал, гүйлгээ шалгах баланс | 4 | ЕЖ-д гүйлгээ бүртгэх, ГШБ тэнцүүлэх | |
| 4 | Давтлага хичээл | 4 | ||
| 5 | Бараа материал | 4 | БМ-г байнгын ба цаг үеийн системээр өртөг тооцох | |
| 6 | Санхүүгийн тайлан | 4 | Санхүүгийн 4 тайлан гаргана | |
| 7 | Цалин, хөдөлмөрийн хөлс | 4 | Цалин бодох тооцооллуудыг бодно | |
| 8 | НДШ, ХХОАТ | 4 | НДШ, ХХОАТ-н тайлан гаргана, маягт бөглөнө | |
| 9 | ААНОАТ | 4 | ААНОАТ-н тайлан гаргана, маягт бөглөнө | |
| 10 | НӨАТ | 4 | НӨАТ-н тайлан гаргаж, маягт бөглөнө | |
| 11 | /цогц бодлого/ | 10 | Практикт суурилсан бодлого | Бие даалт |
| 12 | Программ | 10 | Санхүүгийн программ ашиглаж сурна | |
| Нийт | 60 | |||
САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРГАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ
Танхимын анги 21 хоногийн хугацаатай бөгөөд сургалтын төрөл, үргэлжлэх хугацаа, хичээлийн хуваарь дараах байдлаар байна.
| Д/Д | Сургалтын төрөл | Үргэлжлэх хугацаа | Хичээлийн хуваарь |
|---|---|---|---|
| 1 | Танхимын сургалт | 21 хоног | Өглөө, орой |
| 2 | Онлайн сургалт | 21 хоног | 14:00–16:00 |
| 3 | Ганцаарчилсан сургалт | 14 хоног | Өглөө, өдөр, орой |
| Цагийн хуваарь | |
|---|---|
| Өглөө | 10:00–13:00 |
| Өдөр | 14:00–17:00 |
| Орой | 19:00–21:30 |
/CPA/, /ЛЕКЦ/, /ТМЗ/ СУРГАЛТ
CPA, лекц, ТМЗ сургалтууд 7 хоногт 3 өдөр зохион байгуулагдана. Доорх хүснэгтүүд нь боломжит хичээл орох өдрүүдийн жишиг хуваарийг харуулна.
| Д/Д | Хичээл орох гариг | Хичээлийн цаг |
|---|---|---|
| 1 | Даваа | 19:00–21:30 |
| 2 | Лхагва | 19:00–21:30 |
| 3 | Бямба | 10:00–17:30 |
| Д/Д | Хичээл орох гариг | Хичээлийн цаг |
|---|---|---|
| 1 | Мягмар | 19:00–21:30 |
| 2 | Баасан | 19:00–21:30 |
| 3 | Ням | 10:00–17:30 |