Бидний тухай
ЭМ БИ ДИ ТАКС ТАКТИК ХХК
ЭМ БИ ДИ ТАКС ТАКТИК ХХК нь 2021 онд нягтлан бодох бүртгэлийн анхан шатнаас мэргэшүүлэх түвшин хүртэлх сургалтын үйлчилгээ үзүүлэх, татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн тайлан болон түүнд суурилсан компанийн хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг цогцоор нь хүргэхээр байгуулагдсан. Мөн санхүү болон татварын тайлан гаргах зөвлөгөө өгөх, гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 100 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 250 гаруй суралцагч анхан шатны хөтөлбөрөө амжилттай төгссөн, салбарт мэргэжлийн эхний шатны нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт 160 гаруй суралцагч онлайн болон нүүрэн амны сургалтад оролцож, 30 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 40 гаруй татварын мэргэшсэн зөвлөх бэлтгэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. "ЭРДМИЙН УНДАРГА ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ" болон Auditing / "ЭМ БИ ДИ АР ДИ СТАР ТАКС" байгууллагуудтай ойр хамтрал эрхэлж байна.
Одоогоор
- Хугацаагүй мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх нэг
- Татварын мэргэшсэн зөвлөх хоёр
- Нягтлан бодогч долоо
- Хуулийн зөвлөх нэг
- Маркетингийн зөвлөх нэг орон тоотойгоор нийт 12 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компанийн алсын хараа:
Монгол улсын санхүү, татварын эрх зүйн хүрээнд чанартай, мэргэшсэн үйлчилгээ үзүүлэн өөрийн салбарын жишиг компани болох.
Эрхэм зорилго:
Санхүү нягтлан бодох бүртгэлийн дэлхийн инновацийг өөрсдийн бүтээгдэхүүнд шингээн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн цаг хугацаа, орон зай үл хамааран үйлчилгээ үзүүлэн бодит үр өгөөжийг харилцагчид бий болгох.
Зорилт:
- Чадвартай, мэргэшсэн тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх
- Шинэлэг шинийг санаачлагч байх
- Харилцагч, хэрэглэгчдийн хүсэл, сонирхол, шүүмжийг цаг үргэлж сонсох нь бидний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, үйлчилгээг төгөлдөржүүлэх зорилтууд юм.
Мэндчилгээ
Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажилладаг байгуулагууд болон суралцагчид та бүхэнтэйгээ цахим хуудсаараа мэндчилж байгаадаа баяртай байна.
Өсөн нэмэгдэж буй зах зээлийн шаардлагад нийцүүлэн харилцагч байгууллагуудынхаа итгэлт түнш нь байх, урт хугацааны зорилгын төлөө, хамт олныхоо урам зориг, сэтгэл зүтгэлээр шаргуу ажиллаж байна. Бидний ажлын гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгч, урамшуулж ажилладаг түнш байгууллагуудаасаа бид асар их урам зоригийг авдагаа хэлэхэд таатай байна. Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй нийт хамт олон болон хамтран ажиллагч нийт байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсэн ерөөе.
Манай вэбээр дамжуулан байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна.

Баг бүрэлдэхүүн

Үүсгэн байгуулагч
Татварын мэргэжилтэн

Гүйцэтгэх захирал
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн

Мэргэшсэн нягтлан бодогч
Татварын зөвлөгөө үйлчилгээ